Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Баруун 4 зам, 100 айл орчимд агаар хамгийн их бохир байна – updown.mn

Баруун 4 зам, 100 айл орчимд агаар хамгийн их бохир байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 08:00-09:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 140-200 байна. 

Тодруулбал, Баруун 4 зам, 100 айл байршилд агаар их бохирдолтой заажээ. Харин Монгол газар, Баянхошуу, Бөхийн өргөө, 1 дүгээр хороолол орчмоор агаар бохирдолтой байгаа бол үлдсэн 6 байршилд агаар бага бохирдолтой байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Agaar.MN

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн