Ковид-19 халдвараар батлагдсан өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй ХӨСҮТ-ийн тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийх, дотоод орчны зохион байгуулалтыг сайжруулах, үйлчлүүлэгчийн тоог цөөлөх ажлууд хийж эхэллээ. Манай улсад өчигдрийн байдлаар, коронавируст халдварын 1006 тохиолдол бүртгэгдсэн. Дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлүүлж буй. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, […]