2020-12-23 09:521min00

НЭМҮТ-д PCR шинжилгээ авах лаборатори байгууллаа

5fe29c7d78fcb

ЭМЯ-ны санхүүжилтээр богино хугацаанд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны Молекул биологийн лабораторийг сэргээн засварлаж, олон улсын шаардлагад нийлүүлэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглосон лаборатори байгуулав.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НЭМҮТ-ийн лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хэрхэн хангаж байгааг 2020 оны 12-р сарын 22-нд үзэж танилцлаа.

Лабораторийг цаг үеийн шаардлагаар нэн яаралтай байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг суурилуулах, байр, өрөө тасалгааны засвар үйлчилгээг хийж тохижуулах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн байна. Уг лабораторид SARS-Cov2 вируст халдварыг полимеразын гинжин урвалын аргаар (PCR) илрүүлэх шинжилгээ хийх юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “COVID-19” халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр тус төвд PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ дагуу уг лабораторийг байгуулжээ.

Эрүүл мэдийн яам

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй