Арванхоёрдугаар сарын 23-н буюу өөнөөдрийн 06:00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоохоор болсон.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өгөхдөө “Хот өндөр эрсдэлтэй голомж болж буй тул бусад аймаг руу тархалтыг нэмэгдүүлэхгүй байх шаардлага гарч байна. Иймд хотоос гарах хөдөлгөөнд хатуу хяналт тавина.
PCR шинжилгээний хариутай байсан ч хүндэтгэн үзэх хэд хэдэн шалтгаанаас бусад үед хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Тиймээс иргэн PCR шинжилгээний хариу нь сөрөг байсан ч зугаалахаар эсвэл идэшээ авахаар хотоос гарах боломжгүй юм” гэв.
Б.Эрдэнэ