Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг бөгөөд тэр таны амьдралд маш олон өөрчлөлтийг авчирдаг. Мөн таны эрүүл мэнд болон гоо сайханд ч ашиг тустай.* Хүүхэд 3-сар хүртлээ огт инээхгүй байж болдог аж.
* Инээдэггүй хүмүүсийн 40% зүрх судасны өвчтэй байдаг хэмээсэн статистик судалгаа байдаг.
* 10-15 минут инээх нь дунд зэргийн шоколадыг гал дээр хайлуулсан мэт калорыг шатаадаг.
* Чангаар инээхэд 100 км/цагийн хурдтай гүйхэд уушигний багтаамж тэлэхтэй ижил үйлчлэл үзүүлдэг.
* Өдөр болгон 17 минут инээж чадвал нэг жил илүү амьдарна.
* Хүн дээд тал нь хагас цаг тасралтгүй инээж чаддаг.
* 6 нас хүртлээ хүүхэд өдөрт ойролцоогоор 300 удаа инээдэг.
* Хүний үнэнээсээ инээсэн дээд хэмжээг одоо болтол тогтоогоогүй.
* 1782 онд үзэсгэлэнтэй бүсгүй Фитцжеральд гурван өдөр инээсээр нас барсан ганц баримт үлдсэн.
* Инээхэд нүүрний 17 булчин ажилладаг, хүн инээхдээ 43 янзаар хувирдаг.
* Америк эр Тодд Гордон нэг инээх рекламанд зураг авахуулахдаа 4000 долларын хөлс авдаг.
* Хайртай дотно хүнтэйгээ байх үед 1,5 дахин их инээж чаддаг.
* Хамгийн их инээлддэг орны хүмүүс Бразили, Куба, харин инээмсэглэдэггүй хүмүүст Скандинавын орныхон ордог ажээ.
Updown.mn