tulsh-1024x682.png

2020-12-02 11:34
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байгааг танилцууллаа. Үүнд: Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу нэг тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг. 2021.07.01 хүртэлх […]

5fc7027a846b8.jpeg

2020-12-02 11:32
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Зохиогчийн эрхийн тухай, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өргөн мэдүүлэв. Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Зохиогчийн эрх болон түүнд […]

Untitled-1_3JQE5QE.jpg

2020-12-02 11:24
Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нарыг хэргийг салгаж анхан шатны шүүхээр хэлэлцсэнийг давж заалдах шатны шүүхээс буцаан нэгтгэх шийдвэрийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн гаргалаа. Ингэхдээ маргааш С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэн хэлэлцэхээр болов. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын тайлбарласнаар,  энэхүү хуулбар хэргийн материалыг судлахад, анхан […]

kovid-6-1024x683.jpg

2020-12-02 11:13
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 1-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 12,015 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 11 тохиолдол нь нийт голомтод илэрсэн […]

124986959_455046322134655_5676126097592881258_n-1.png

2020-12-02 11:12
Өчигдөр буюу энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 748 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 271, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 42, гэмт хэргийн шинжтэй 33 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 13, гэмтсэн 10, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 51, хүний биед […]

unnamed-8.jpg

2020-12-02 11:05
Хөл хорионд байгаа иргэд цахилгааны төлбөр өндөр гарч байна гэх гомдлыг удаа дараа гаргасны учраас ШӨХТГ-аас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас албан тайлбар авчээ. Албан тайлбарт цар тахлын бэлэн байдал зарласан учраас иргэдийн тоолуурын заалт тэмдэглэдэг ажилчид халдвар авах өндөр эрсдэлд орж байгаа учраас цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож байгаа гэнэ. Хэрэв […]

Ж.Сандагсүрэн.jpg

2020-12-02 10:59
Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувь бууруулах шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч  Ж.Сандагсүрэн  твиттер хуудсандаа жиргэлээ. Энэхүү шийдвэрийг маргааш өглөө буюу арванхоёрдугаар сарын 3-наас хэрэгжиж эхлэх тухай ч жиргээндээ дурьджээ. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар албан ёсны мэдээлэл одоохондоо хийгээгүй байна. Н.БАТАА

D95_2_912_0004_600-1.jpg

2020-12-02 10:54
Өчигдөр буюу энэ сарын 1-н буюу өнөөдрийн 15.00 цагт орон нутагт ноцтой осол гарч хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн дөрвөн замын уулзварт “Foton” загварын ачааны автомашин, “Toyota Cresta” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирч, хоёр хүн гэмтжээ. Тээврийн цагдаагийн […]

export-Henry-MR__big-1024x731.jpg

2020-12-02 10:37
Манай улсын нийт экспорт арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 5372,1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1323,3 сая ам.доллар буюу 19,8 хувиар буурсан гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 23-29-ний нэг долоо хоногт экспортоос 81,6 сая ам.долларын ашиг олсон нь өмнөх долоо хоногоос 202,5 сая ам.доллар буюу 71,3 хувиар буурсан байна. Экспортыг задалбал: -Нүүрс […]