Ж.Сандагсүрэн: Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан түлшний үнэ 50 хувь буурлаа, маргааш хэрэгжиж эхэлнэ
2020-12-02 10:59

Засгийн газраас сайжруулсан түлшний үнийг 50 хувь бууруулах шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн твиттер хуудсандаа жиргэлээ. Энэхүү шийдвэрийг маргааш өглөө буюу арванхоёрдугаар сарын 3-наас хэрэгжиж эхлэх тухай ч жиргээндээ дурьджээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар албан ёсны мэдээлэл одоохондоо хийгээгүй байна.
Н.БАТАА