Манай улсын нийт экспорт арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 5372,1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 1323,3 сая ам.доллар буюу 19,8 хувиар буурсан гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Арваннэгдүгээр сарын 23-29-ний нэг долоо хоногт экспортоос 81,6 сая ам.долларын ашиг олсон нь өмнөх долоо хоногоос 202,5 сая ам.доллар буюу 71,3 хувиар буурсан байна.
Экспортыг задалбал:
- -Нүүрс – 26,842.2 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 7,889.6 мян.тонн буюу 22.7% буурсан.
- -Төмрийн хүдэр – 7,585.6 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 33.6 мян.тонн буюу 0.4% өссөн.
- -Зэсийн баяжмал – 1,252.4 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 35.7 мян.тонн буюу 2.8% буурсан.
Нийт экспортын
- -37 хувийг чулуун нүүрс
- -28,3 хувийг зэсийн баяжмал
- -10,9 хувийг төмрийн хүдэр
- -23,89 хувийг бусад экспортууд эзэлж байна.
Арваннэгдүгээр сарын 23-29-ний байдлаар бүх боомтын автомашины хөдөлгөөн өмнөх долоо хоногоос 3,147 автомашинаар буюу 47.8%-иар буурсан байна.
Үүнээс нүүрс Гашуунсухайтаар 1635 машин буюу 54.6%, Шивээхүрэн 1,416 машин буюу 48.4%, Замын-Үүд 49 машин буюу 69.0%, Ханги 16 машин буюу 8% буурсан бол зэсийн баяжмал 17 машин буюу 4.6%, төмрийн хүдэр Ярант 0 машин буюу 100% Ханги 20 машин буюу 71.4% тус тус буурсан үзүүлэлттэй байна.