Өчигдөр буюу энэ сарын 1-н буюу өнөөдрийн 15.00 цагт орон нутагт ноцтой осол гарч хүний амь нас хохирчээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн дөрвөн замын уулзварт “Foton” загварын ачааны автомашин, “Toyota Cresta” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирч, хоёр хүн гэмтжээ. Тээврийн цагдаагийн албанаас өдөр тутам, цаг мөч бүр урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл өгсөөр байгаа боловч зам тээврийн осол буурахгүй байна.
Энэ удаа ч тус албаныхан иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо хальтаргаа гулгаа үүссэн байгаа тул иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэндээ хамгаалж, хурдаа зөв тохируулахыг сануулж байна.