Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 1-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 12,015 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 11 тохиолдол нь нийт голомтод илэрсэн байна.
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 812 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрсэн бол 445 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 6 шинэ тохиолдол илэрлээ.
-Сэлэнгэ аймгийн голомтод 3 шинэ тохиолдол илэрлээ.
-Орхон аймгийн голомтод 2 шинэ тохиолдол илэрлээ.
Голомтод гарсан тохиолдлуудыг задалбал:
-Улаанбаатар хотын голомтод ойрын хавьтлаар тусгаарласан 6 хүрнээс коронавирус нэмж илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 90 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтод ойрын хавьтлаар тусгаарлаж байсан 3 хүнээс коронавирус илэрч, энэ голомтын тоо 183 болсон байна.
-Орхон аймагт ойрын хавьтлаар тусгаарласан 2 хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдлын тоо 6 болсон байна.
24 цагийн хугацаанд Дархан-Уул, Дорноговь, Архангай, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 90 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 183 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 44 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 24 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 21 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр