Баянзүрх дүүргийн эмнэлэгт 18 тохиолдол нэмж илэрснээр тухайн эмнэлэгт батлагдсан тохиолдол нийтдээ 20 болж байна. Эдгээрийг задалбал эмнэлгийн гурван ажилтан, гурван сахиур, 12 өвчтөн байна. Тэдгээр хүнийг эмнэлэг доторх халдвар гэж үзнэ. Учир нь халдвар авсан өвчтөнүүд халдварыг гадагш тараагаагүй. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэхдээ түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тэр үед нь вирус ялгараагүй, […]