Баянзүрх дүүргийн эмнэлэгт 18 тохиолдол нэмж илэрснээр тухайн эмнэлэгт батлагдсан тохиолдол нийтдээ 20 болж байна. Эдгээрийг задалбал эмнэлгийн гурван ажилтан, гурван сахиур, 12 өвчтөн байна.
Тэдгээр хүнийг эмнэлэг доторх халдвар гэж үзнэ. Учир нь халдвар авсан өвчтөнүүд халдварыг гадагш тараагаагүй. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэхдээ түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тэр үед нь вирус ялгараагүй, нууц үеийн хугацаандаа байсан тул гадагш тараагаагүй гэсэн үг юм. Харин эмнэлэгт хэвтээд 5-6 хоносных нь дараа коронавирус гадагшилж, ойр орчимд байсан хүмүүстээ халдвар тараасан гэж үзнэ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмч ажилтан, өвчтөн болон сахиурууд гээд нийт 379 хүнийг тусгаарласан. Түүнээс гадна 266 хүнийг яг ойрын хавьтал гэж үзээд PCR шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр