ger-4.jpg

2020-11-23 12:26
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 33 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр /2020.11.22/ -ны өдөр 146 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой Комисстой хамтран гүйцэтгэсэн. Гэрийн тусгаарлалтад байх хугацаа 14 хоног байна. Гэртээ гарсан иргэдийг гар […]

dur.jpg

2020-11-23 12:18
Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна. Иргэдэд үйлчилж байгаа банкны ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. Арваннэгдүгээр сарын 14-ны өдрөөс хойш шинжилгээний сорьц авах төвүүдээр нийт 2,629 иргэнийг […]

bank.jpg

2020-11-23 12:15
ХНХЯ-наас иргэдийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олгоход анхаарч шуурхай зохион байгуулан ажиллаж байна Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн халамжийн мөнгөө өөрийн биеэр очиж банкны үйлчилгээ авдаг иргэдэд Арилжааны банкууд үйлчилж эхэллээ. Ингэхдээ картгүй иргэдийг картжуулах дараа сараас бүх иргэд цахимаар буюу карт хэлбэрээр Нийгмийн халамжийн мөнгөө шууд данс руугаа авах боломжийг бүрдүүлж байна. ХНХЯ-ны […]

shutterstock_448997113_XL-1-1-1-1024x683.jpg

2020-11-23 12:06
Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ сарын 22 буюу өчигдөр 594 хүн хандаж, гомдол мэдээлэл өгсөн байна. Эдгээр мэдээллийн 269 нь зөрчлийн, 20 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Зөрчлийн дуудлагын 43 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан, 50 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 75 нь эрүүлжүүлэх арга хэмжээ авахаар […]

196310_1.jpg

2020-11-23 11:17
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 22-ны 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш 11 хүнээс коронавирус илэрлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 3011 хүнд шинжилгээ хийсэн. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 640 боллоо. Нэмж илэрсэн тохиолдлууд нь бүртгэгдсэн голомтуудаас илэрсэн. […]

D95_2_912_0004_600-1-1-1-1.jpg

2020-11-23 11:12
Өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 13 жолоочийг илрүүлжээ. Тодруулбал, нийслэлд 10, орон нутагт 3 жолооч нийт 13 жолоочийг илрүүлж, 7 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулж хуулийн хариуцлага тооцсон байна. Арваннэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 107 дуудлага мэдээлэл […]

medeelel.jpg

2020-11-23 11:04
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах салбаруудын нэг гадаад худалдаа бөгөөд түүний гүйцэтгэх үүрэг улам өсч байна. Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор Дэлхийн Банк Группын санхүүжилтээр Гадаад харилцааны яам болон Гаалийн ерөнхий газар хамтран Гадаад худалдааны мэдээллийн портал сайт хөгжүүлэн 2020 оны 12 сард портал сайтыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мэдээллийн санд гадаад […]

a4tztt_6_2__x974-1024x799.jpg

2020-11-23 11:01
Коронавирусийн халдвартай цаг наргүй тэмцсээр байгаа хүмүүс бол эмч, сувилагч нар юм. ХӨСҮТ-ийн хамт олонд сэтгэлийн хандив болгон бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэсэн Витафит ус ундаа хавдивлалаа. ХӨСҮТ-ийн 1000 эмч, сувилагч, арын албаны ажилчид PH8.5 байгалийн хужир агуулсан эрдэст ус, Sunny брэндийн цэвэр жимсний жүүсээр хангагдлаа.