ХНХЯ-наас иргэдийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг цаг хугацаанд нь олгоход анхаарч шуурхай зохион байгуулан ажиллаж байна
Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн халамжийн мөнгөө өөрийн биеэр очиж банкны үйлчилгээ авдаг иргэдэд Арилжааны банкууд үйлчилж эхэллээ. Ингэхдээ картгүй иргэдийг картжуулах дараа сараас бүх иргэд цахимаар буюу карт хэлбэрээр Нийгмийн халамжийн мөнгөө шууд данс руугаа авах боломжийг бүрдүүлж байна.
ХНХЯ-ны ажлын хэсэг болон удирдлагууд үйл ажиллагаа явуулж буй банкуудад ажиллаж зайгаа барих болон аюулгүйн зөвлөмжийн биелэлт дээр хяналт тавьж байна.
Банкны салбаруудаар эхний ээлжид халамж олгогдож байгаа бол цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх юм.
Иргэн Та онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, банканд очиж дараалал үүсгэхгүй гэртээ байж, цахим хэрэглээг сонгоорой.
Л.Баяр