2020-11-23 12:061min00

Өчигдөр 75 хүнд эрүүлжүүлэх арга хэмжээ авахуулах дуудлага иржээ

shutterstock_448997113_XL-1-1

Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ сарын 22 буюу өчигдөр 594 хүн хандаж, гомдол мэдээлэл өгсөн байна.

Эдгээр мэдээллийн 269 нь зөрчлийн, 20 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Зөрчлийн дуудлагын 43 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан, 50 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 75 нь эрүүлжүүлэх арга хэмжээ авахаар дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Харин гэмт хэргийн шинжтэй дуудлагын 3 нь хүний биед ноцтой гэмтэл учруулсан, 17 нь хүний биед халдсан дуудлага ирсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн 38 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад 3 дуудлагаар бага байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй