Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 22-ны 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш 11 хүнээс коронавирус илэрлээ. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 3011 хүнд шинжилгээ хийсэн. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 640 боллоо.
Нэмж илэрсэн тохиолдлууд нь бүртгэгдсэн голомтуудаас илэрсэн.
Эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээр 11 хүнээс гурван хүн нь хоёрдахь шинжилгээгээр илэрсэн бол бусад нь 20,21-нд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 51 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 96 тохиолдол байна.
-Дархан-Уул аймгийн голомт нийт 20 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 17 хэвээрээ байна.
-Дорноговь аймгийн 17 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 640 болсноос 340 нь эдгэрч, 28 хүн сувиллын ажиглалтад байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл хүндэвтэр 48, хөнгөн 245 хүн байна.
Мөн цэрийн төв эмнэлэгт өчигдрөөс эхлэн хөнгөн өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн. ХӨСҮТ, Цэрийн төв эмнэлэгт нийт 293 батлагдсан тохиолдлыг эмчилж байна.
Л.Баяр