Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах салбаруудын нэг гадаад худалдаа бөгөөд түүний гүйцэтгэх үүрэг улам өсч байна.
Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор Дэлхийн Банк Группын санхүүжилтээр Гадаад харилцааны яам болон Гаалийн ерөнхий газар хамтран Гадаад худалдааны мэдээллийн портал сайт хөгжүүлэн 2020 оны 12 сард портал сайтыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мэдээллийн санд гадаад худалдаатай холбоотой 370 гаруй хууль, бодлогын баримт бичиг, журам, дурэм, экспорт, импортын гаалийн мэдүүлгүүд болон тусгай зөвшөөрөл, лицензүүд зэрэг мэдээллийг нэг дор нэгтгэсэн портал байх бөгөөд гадаад худалдаанд оролцогч бүхий л төрийн байгууллага, яамд болон агентлагуудыг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нартай илүү үр дүнтэй, ил тодоор хамтран ажиллах орчныг бүрдүүлж байна.
Гадаад худалдаатай холбоотой мэдээ, мэдээллийг ил тод болгох, үндэсний мэдээллийн нэгдсэн сантай болох нь худалдааг хөнгөвчлөх, өргөжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, тэр тусмаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих нэн чухал ач холбогдолтой юм.
Мэдээллийн сан нь худалдаа эрхлэгч болон бизнес эрхлэгч нарт экспорт, импортын барааны баримт бичгийн бүрдүүлэлт, холбогдох мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, хамгийн хямд зардлаар 7 хоногийн 24 цагийн турш хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
Удахгүй үйл ажиллагаагаа эхлэх Гадаад худалдааны үндэсний мэдээллийг сангийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл http://www.mongoliatradeportal.com/ -д зочилно уу.