Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 33 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна.
Өчигдөр /2020.11.22/ -ны өдөр 146 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой Комисстой хамтран гүйцэтгэсэн. Гэрийн тусгаарлалтад байх хугацаа 14 хоног байна.
Гэртээ гарсан иргэдийг гар утсан дахь аппликейшнээр дамжуулан хянана гэсэн мэдээллийг Улсын онцгой комиссийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өглөө.
Л.Баяр