nyam-1024x699.jpeg

2020-10-09 11:23
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ -ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “ Аравдугаар сарын 7, 8-ны өдрийн сүүлийн хоёр өдөр нийт дөрвөн лабораторид нийт 1248 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Монголд батлагдсан 315 тохиолдол байна. Үүнээс 308 […]

s2.jpg

2020-10-09 10:56
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын […]

udiin-tsai-1024x683.jpg

2020-10-09 10:53
НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. НМХГ хувийн болон төрийн өмчийн 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид хамрагдсан. Хоолноос 450 арчдас, уснаас 75, хүнсний бүтээгдэхүүнээс 30-ыг авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн, ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хурлын […]

a0001379_main.jpg

2020-10-09 10:45
Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол хангасан Коосэн хөтөлбөрийн 34, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16, нийт 50 оюутанд батламж гардууллаа. Болзол хангасан оюутнууд жил бүрийн 4 дүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. Энэ оны хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас […]

1.jpeg

2020-10-09 10:07
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Европын холбооны “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай” ерөнхий […]

ene1-1-1024x683.jpg

2020-10-09 10:02
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/” төслийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар болон шинэ тоног төхөөрөмжийг өчигдөр /2020.10.08/ хүлээлгэн өглөө. Тодруулбал азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ГССҮТөвд нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 461,6 сая төгрөгийн засвар үйлчилгээ, 840 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг өгсөн байна. Арга хэмжээг нээж Эрүүл […]

512d769cd0d5e56c238eb975d2325940-japan-1-1024x678.jpeg

2020-10-09 10:01
Японы цаг уурын албаныхны мэдээлж буйгаар энэ сарын 9-11-ний өдрүүдэд далайн хар салхи “Чан-хом” тус улсад ойртон, баруун болон зүүн бүс нутгаар хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна гэж мэдэгдлээ. Тус хар салхи нь өнөөдөр өглөөний байдлаар Японы өмнөд хэсгийн далай далайд Кочи мужаас 270 км-ийн зайтай баруун хойд зүгийг чиглэн 10 км цагийн хурдтай […]

regnum_picture_1558684620335992_normal-1024x603.jpg

2020-10-09 09:53
Автомашин импортоор оруулж байгаа аж ахуйн нэгжүүд гаднаас оруулж ирсэн автомашиныг Монголд явж байгаагүй хэмээн зардаг. Гэтэл тухайн автомашин хилээр орж ирэхдээ автомашинаар бүртгүүлэлгүй сэлбэг гэж бүртгүүлэн орж ирсэн байх тохиолдол байна. Хилээр орж ирэхдээ дундуураа хоёр хуваагдчихсан автомашиныг сэлбэг хэмээн мэдүүлж машины ченжүүд аль нэг засварын газраар гагнуулж янзлуулчихдаг. Үүнийгээ иргэдэд Японоос дөнгөж шинээр оруулж […]

4cd5756c93af3c81f6a33a46120eeb8fe40a2d56-1024x605.jpg

2020-10-09 09:34
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Соён гэгээрлийн газрын дарга н.Наранцэцэг, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон эрдэмтэн […]