НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.
НМХГ хувийн болон төрийн өмчийн 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид хамрагдсан. Хоолноос 450 арчдас, уснаас 75, хүнсний бүтээгдэхүүнээс 30-ыг авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн, ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хурлын үеэр НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө тэрбээр хэлэхдээ
/НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш/
“Хяналт шалгалтын явцад нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53,6 хувь нь зориулалтын, 59 буюу 42,7 хувь нь зориулалтын бус цайны газартай. Төрийн бус өмчийн 117 сургууль байгаа үүнээс 21 нь 23,3 хувь нь зориулалтын, 62 хувь нь зориулалтын бус цайны газартай.
Тухайлбал төрийн өмчийн
Хан-уул дүүргийн 7,10, 18,32, 34 сургууль
ЧД-ийн 17, 57, 39, 5, 117, 50, 72 сургууль
Сонгино хайрхан дүүргийн 107, 99, 42, 34 сургууль
Баян – Зүрх дүүргийн шавь цогцолбор 102, 53, 79
Сүхбаатар дүүргийн 45, 71 зэрэг төрийн өмчийн сургуулиуд зориулалтын бус цайны газартай байна” гэлээ.
Мөн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагууд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй газрууд байна. Хяналт шалгалтад хамрагдсан нийт цайны газруудын 67 буюу 28.2 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагад хандалгүй дураараа ажиллаж байсан. Тухайлбал,
Чингэлтэй дүүргийн 39, 50, 117, 138, 140, 150-р сургууль
Баянзүрх дүүргийн 126, 87, 137-р сургууль
Сүхбаатар дүүргийн 71-р сургууль, “Шинэ зууны удирдагч” сургууль, Үй Цай сургууль,
Баянгол дүүргийн “Жишиг эрдэм” сургууль
Хан-Уул дүүргийн аравдугаар сургууль гэхчлэн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд хууль зөрчиж ажиллаж байсан.
Хүнсний түүий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Нийт шалгалтад хамрагдсан сургуулиудын 90 буюу 37.9 хувь нь зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байна.
Тухайлбал,
-Чингэлтэй дүүргийн 138, 117-р сургууль,
-Баянгол дүүргийн “Жишиг эрдэм” сургууль зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй байсан” гэлээ.
Мөн НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын хэлтсийн улсын ахлах байцааг Б.Хонгор мэдээлэл өглөө.
/НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын хэлтсийн улсын ахлах байцааг Б.Хонгор/
“ЕБС-иудын ойролцоо худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зөрчилтэй 6 газар байна. Үүнд 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон байдаг. Энгийн нүүрс ус ихээр агуулсан, чихрийн агууламж ихтэй шоколад, хийжүүлсэн ундаа, сироп, бохь, түргэн муудах хүнс гэх мэт ордог. Өөрөөр хэлбэл байгалийн бус гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хориглодог.
Мөн хүүхдийн үдийн цайг өгөх хоолны температурын стандарт гэж бий. Үндсэн хоолыг 65 градуст, шөлтэй хоол 75 градусын температурт хүргэгдэх ёстой байдаг. Гэтэл сурагчдад хөрсөн хоол өгөх зөрчил илэрсэн. Ингэхдээ 26 хоолны газар буюу шалгалтад хамрагдсан сургуулийн 78 хувь нь хөрсөн хоол өгсөн зөрчил илэрсэн” гэлээ.
Үдийн цай хөтөлбөр нь 6-9 насны хүүхдэд олгогддог бөгөөд энэ насны хүүхдийн хоногт авах илчлэгийн хэмжээ 1700-1900 ккал байж, хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явагдана гэж үздэг.
Харин үдийн цайгаас 340 илчлэг авах ёстой байдгаас шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 50 хувь илчлэгтээ хүрээгүй байна. Иймд гарсан зөрчлийг арилгуулахаар шаардлага тавьж 14 хоногийн дараа эргэн шалгахаар болжээ.
Л.Баяр