Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ -ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “
Аравдугаар сарын 7, 8-ны өдрийн сүүлийн хоёр өдөр нийт дөрвөн лабораторид нийт 1248 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Монголд батлагдсан 315 тохиолдол байна. Үүнээс 308 буюу 98 хувь эдгэрчээ. Ажиглалт тандалт бүрэн дууссан 295 хүн байна. Гэрийн ажиглалтад гурван хүн байна. Сувиллын ажиглалтад арван хүн байна. ХӨСҮТ-д долоон хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл зургаан хүн хөнгөн нэг хүн хүндэвтэр байна” гэлээ.
Л.Баяр