unnamed-1-7.jpg

2020-10-22 20:15
“Жаст групп” ХХК -ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүд найман жилийн хорих ял, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарын хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Г.Алтан, Э.Сүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Нийслэлийн прокурорын […]

6daf76fb-7a02-4e32-9e48-6450a22cfae2-1024x683.jpg

2020-10-22 18:06
Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүнээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэв. Төслийн талаар хууль санаачлагч гишүүн С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тус тус танилцуулав. Улсын […]

image_6604-1024x582.jpeg

2020-10-22 18:01
Шинжлэх ухааны академийн Их чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж, одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг улираан сонгохоор боллоо. Тус Их чуулганы гишүүн 58 академич байдаг бол өнөөдрийн хуралдаанд 49 академич оролцож, 47 нь одоогийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг дэмжлээ. Улмаар ээлжит Их чуулганы үеэр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн юм. Шинжлэх ухааны академийн санхүүжилт 2016 онтой харьцуулахад санхүүжилт […]

unnamed-1-6.jpg

2020-10-22 17:52
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлийн хэмжээнд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас үүдэж цэрэг татлагын нэгдүгээр ээлж зохион байгуулагдаагүй юм. Энэ удаагийн цэрэг татлага Баянзүрх дүүргийн хэмжээнд хэвийн үргэлжилж байгаагаас гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэн талаар албаныхан мэдэгдэж байна. Цэрэг татлагын үеэр зэвсэгт […]

unnamed-15.jpg

2020-10-22 17:34
Монгол Улсын хэмжээнд цацрагийн түвшин хэвийн байна хэмээн Цөмийн энергийн комиссоос мэдээлжээ. Тус комиссоос Монгол Улсын гадаад орчны цацрагийн хэмжилтийг нийслэл болон аймгийн нийт 35 цэгт хийж гүйцэтгэдэг бөгөөд хэмжилтийн дүнгээс үзэхэд цацрагийн түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй ба хэвийн хэмжээнд байгаа аж. Агаар болон хөрсний цацрагийн хэмжээ дээрх 35 цэгт 0,10-0,14 мкЗв/цаг байгаа нь тогтоогдсон байна.

0005.jpg

2020-10-22 17:14
Орон нутгийн сонгуулиар 62 тойргийн нэр дэвшигчийн санал тэнцэж, нэмэлт санал хураалт явуулахаар болсон билээ.  Тодруулбал, аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 нийт 62 тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн юм.  Улмаар нэмэлт санал хураалтыг энэ сарын 25 буюу ирэх Ням гарагт явуулахаар болжээ. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, […]

badelhan51-720x405.jpg

2020-10-22 17:06
УИХ-ын чуулганы хуралдаан  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн […]

003.jpg

2020-10-22 16:58
Америкийн сонгогчдын мэдээллийг ОХУ, Иран улсуудын тусгай албад гартаа оруулсан гэж АНУ-ын Үндэсний тагнуулын газар мэдээлжээ. Тус байгууллага Ираны тал Ардчилсан намын сонгогчид руу Трампыг дэмжигч, хэт барууны үзэлтэй “Proud Boys” бүлгийн нэрийн өмнөөс  өдөөн хатгасан, хагалан бутаргасан, айлган сүрдүүлсэн агуулгатай захидал илгээсэн гэлээ. Тус захидалд “Трампыг сонгохгүй бол бид чам дээр очих болно. Энэ […]

миат.jpg

2020-10-22 16:51
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ААН-ын хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын иргэдийг БНХАУ-руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн. Энэхүү нислэгийг Боинг 767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” ОУНБ-д түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан. […]

image_2020-10-22_162445.png

2020-10-22 16:26
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Чуулган дээр уг асуудал хэлэлцэгдэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гишүүдийн ёс зүй, дэг ямар байх ёстой талаар өөрийн байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр “Монгол улс Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтөөр парламентын засаглалаа илүү […]