2020-10-22 17:341min00

Улсын хэмжээнд цацрагийн түвшин хэвийн гэсэн дүн гарчээ

unnamed

Монгол Улсын хэмжээнд цацрагийн түвшин хэвийн байна хэмээн Цөмийн энергийн комиссоос мэдээлжээ.

Тус комиссоос Монгол Улсын гадаад орчны цацрагийн хэмжилтийг нийслэл болон аймгийн нийт 35 цэгт хийж гүйцэтгэдэг бөгөөд хэмжилтийн дүнгээс үзэхэд цацрагийн түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй ба хэвийн хэмжээнд байгаа аж. Агаар болон хөрсний цацрагийн хэмжээ дээрх 35 цэгт 0,10-0,14 мкЗв/цаг байгаа нь тогтоогдсон байна.