2020-10-23 14:40
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.44 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг […]










