Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жадд Дир АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 24-нд Флорида муж улсын Палм-Бич хотод тус улсын бүх нийтийн сонгуульд урьдчилж саналаа өгөхөөр төлөвлөж байна хэмээн мэдэгджээ. 2016 оны сонгуульд Ерөнхийлөгч Д.Трамп Нью-Йорк хотод гэргийн хамт саналаа өгч байсан бөгөөд дараа нь Нью-Йорк дахь байнгын оршин суух газраа Палм Бич хот руу шилжүүлж байжээ.
АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. Энэ удаагийн сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, Сенатын танхимын 35 гишүүнийг, мөн 13 муж улс, орон нутгийн захирагч нарыг сонгох юм.
Эх сурвалж: BBC