Согтууруулах ундааны хэрэглээ таньд эрүүл мэндийн болон нийгмийн бэрхшээлтэй асуудлыг бий болгож эхэлдэг. Та бэрхшээлт байдлаа давж гарч чадахгүйн улмаас улам их уух хүсэлд автдаг байна. Зарим хүмүүс хэт их хэмжээгээр уух боловч хэвийн амьдарсаар байдаг.
Гэвч энэ нь эрт орой хэзээ нэгэн цагт таны эрүүл мэндэд нөлөөлж эхэлдэг байна. Таны бие архины нөлөөнд дасаж, яваандаа эрүүл мэнд муудаж, асуудал улам хурцдана. Тиймээс архидалтын асуудлыг эрт илрүүлэх нь эрүүл мэндийг дэмжих, өчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чухал хэсэг юм.
Нэг удаагийн стандарт уулт:
• 100гр архи, виски, хүч сулруулаагүй
• Аяга пиво
• 330 мл лаазтай пиво
• Хундага пиво
Хэт их гэдэг нь хэр зэрэг уухыг хэлэх вэ?
• Эрэгтэй хүн өдөрт 3-аас дээш стандарт /7 хоногт 21 стандарт/ уувал хэт их уудагт тооцно
• Эмэгтэй хүн өдөрт 2-оос дээш стандарт / 7 хоногт 14 стандарт/ уувал хэт их уудагт тооцно
• Өглөө босонгуутаа уудаг хүмүүсийг хэт их ууж байна гэж үзнэ
• Архинаас үүдэлтэй эрүүл мэндийн болон нийгмийн нэг буюу хэд хэдэн асуудалтай хүмүүсийг хэт их уудагт тооцно.
Ихэнх хүмүүс өсвөр насандаа согтууруулах ундааг сонирхох маягаар ууж эхэлдэг. Согтууруулах ундааг амархан олж авах боломж болон үеийнхний шахалт дарамт нь тэдний архи ууж эхлэх гол шалтгаан болдог.
Өсвөр үеийнхний ихэнх нь согтууруулах ундааг сонирхон амсаж үзэх төдий байдаг бол зарим нь илүү тогтмол ууж эхэлдэг. Ихэнх хүмүүс бодлоготой /мэдрэмжтэйгээр/ уудаг бөгөөд энэ нь тэдний эрүүл мэнд болон гэр бүлийн амьдралд хор хохирол учруулдаггүй. Архи уух нь амьдралын хожуу үед, тухайлбал дунд насанд, ялангуяа стрессийн үед эхэлж болно. Архидах асуудал нь тухайн хүн тулгамдсан бэрхшээлтэй асуудлаа даван туулах зорилгоор согтууруулах ундаа хэрэглэснээс даамжирч болно. Зарим хүмүүс ялангуяа байнга уудаг хүмүүс биемахбодийн болон сэтгэл санааны шаардлагын улмаас уудаг.
Үүнийг хамаарал буюу донтолт гэнэ. Архины донтой хэн нэгэн уухгүй бл бол хамаг биед нь өвдөх мэдрэмж төрдөг. Үүнийг шартах хам шинж гэнэ. Шартах хам шинж нь их хэмжээний согтууруулах ундааг ууснаар түр зуур намдана. Гэвч энэ нь хамаарлыг улам бүр гүнзгийрүүлнэ.
Хэт их уух нь хувь хүн болон гэр бүлд юу учруулж болох вэ?
1. Эрүүл мэндийг ноцтойгоор хөнөөнө.
• Ой санамжаа алдах- уусан үедээ юу болсоноо санахгүй байх
• Шарталтын илрэл болж булчин шөрмөс татах, салганах хурц тохиолдолд самуурах, унах
• Осол аваарт орох, ялангуяа жолоо барьж байх үед
• Ходоодны цус алдалт
• Шарлалт болон элэгний өвчин
• Бэлгийн чалх буурах
• Сэтгэл гутралт ба амиа хорлох
• Нойрны асуудлууд
• Дэмийрэл, хий юм харах
• Тархины эд, эс гэмтэх
• Аюултай бэлгийн харьцаанд орох эрсдэл ихтэй байдгаас БЗХӨ-өөр өвчлөх
• Хэвлийд байгаа хүүхдэд хор хохирол учруулах
2. Нийгмийн амьдрал хортой нөлөө үзүүлнэ.
• Ажил хийж чадахгүй, мөнгөө архинд зарцуулдаг болсоноор ядуурал нэмэгдэх
• Гэр бүл, хамт олны дундах хүчирхийлэл
• Ажилгүй болох
• Гэр бүлээ зөнд нь орхих, гэр бүл салж сарних
• Хууль тогтоомж, нийгмийн хэв журам зөрчих