r0y91.jpg

2020-09-24 15:05
Дээд Салхитын аманд хууль бусаар олборлолт хийсэн зөрчил илэрсэн гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс 2020.09.14-ний өдөр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу 2020.09.14-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар очиж шалгажээ. Энэ үед тухайн газарт дайрга олборлох ажиллагаа зогссон, талбай дээр БНСУ-д үйлдвэрлэгдсэн улсын сери дугааргүй экскаватороос өөр техник байгаагүй, холбогдох утас, эзэн […]

shine.jpg

2020-09-24 14:51
Хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн ээж, аавууд, төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр “Хүүхдүүдээ аваръя” уриатай жагсаал хийлээ. “Хүний эрхийн индэр” ТББ-ын тэргүүн Ц.Баттуяа “Монголд хүүхдийн амьд явах эрх алдагдаж, хамгаалалтгүй байгаад төр засгийг буруутгаж байна. Цар тахалтай холбоотой дэлхий дахинд хүчирхийллийн гаралт гурав дахин нэмэгдсэн. Хүчирхийлэлтэй холбоотой хангалттай хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн. Хуулийг дагаж мөрдөх […]

zam.jpg

2020-09-24 14:45
“ДЦС-4”-ийн урд талын замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө дуусгаж ашиглалтад орууллаа. Уг замын зорчих хэсгийн өчигдөр орой 19:00 цагт нээсэн байна.

unnamed-22.jpg

2020-09-24 14:40
Монгол Улсын хэмжээнд оны эхний найман сарын байдлаар нийт 3268 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.  Үүний улмаас 194 хүн амь насаа алдаж, 357 хүн гэмтэж бэртэн, 80466 толгой мал, амьтан хорогдож, 22,8  сая  төгрөгийн шууд хохирол учирчээ. Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1865 хүний амь нас, төр, байгууллага, […]

shyyd-1024x683.jpg

2020-09-24 14:32
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 37.2 хувийг 0-1 нас, 30.5 хувийг 2-4 нас, 17.2 […]

620x462_1_2ce9ab723f44d526a997ba46d20bfb50@1000x745_0xac120003_14560815941576229024.jpg

2020-09-24 13:59
Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй үнэт чулуу, үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Гэтэл энэ салбарынхны үйл ажиллагаа өнөөг хүртэл тодорхойгүй, олон жил нэгдсэн хяналтгүй явжээ. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх, ил тод болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн холбоо”-той хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр улсын хэмжээнд хийгдэж […]

3site_FqiR94G-1-1024x629.jpg

2020-09-24 13:28
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Энэ он гарсаар Монгол Улсад тарваган тахлын зургаан тохиолдол Ховд, Увс, Говь-Алтай, […]

unnamed-13-1-1-1-1-1-2-1-1-1-1-1.jpg

2020-09-24 13:21
Тагнуулын ерөнхий газарт албан тушаал хашдаг хэмээн танилцуулж залилах үйлдэл хийсэн иргэн Б-г хуулийн байгууллагаас шалгаж эхэллээ.  Тэрээр ТЕГ-т албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан […]

dengi-1.jpg

2020-09-24 13:07
Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” нь Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг төрөөс баримталж буй урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, гадаад валютын арилжааны мэдээг сайжруулах, дээрх байгууллагуудыг санамсаргүй байдлаар мөнгө угаах […]

24092020-1600921272-1050249889-nyamdawaa.jpg

2020-09-24 12:37
Мэдээлэл зүйн Олон улсын 32 дугаар олимпиадад оролцсон А.Нямдаваа Монголоос анх удаа алтан медаль хүртлээ. Сингапур улсад цахимаар зохион байгуулсан тус олимпиадад дэлхийн 87 орны 384 сурагч оролцон авьяас чадвараа сорин уралдсан юм.  Тус олимпиадад Монгол Улсыг төлөөлөн: Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадын мөнгөн медальт А.Нямдаваа Сант сургуулийн 10 дугаар […]