Мэдээлэл зүйн Олон улсын 32 дугаар олимпиадад оролцсон А.Нямдаваа Монголоос анх удаа алтан медаль хүртлээ. Сингапур улсад цахимаар зохион байгуулсан тус олимпиадад дэлхийн 87 орны 384 сурагч оролцон авьяас чадвараа сорин уралдсан юм.
Тус олимпиадад Монгол Улсыг төлөөлөн:
- Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадын мөнгөн медальт А.Нямдаваа
- Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ш.Билгүүдэй,
- Эрхэт-Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бадрангийх,
- Эрхэт-Эрдэм сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хангал нар оролцлоо.
Эдгээр сурагчид олимпиадуудад тогтмол амжилттай оролцож, 2020 оны Ази номхон далайн орнуудын олимпиадад Монгол Улсаас оролцсон сурагчдаас хамгийн өндөр оноог авч, олон улсын мэдээлэл зүйн олимпиадад улсаа төлөөлөн оролцох эрхийг авсан юм.
Монгол Улсын багийн ахлагчаар МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр нар ажиллажээ.