Хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн ээж, аавууд, төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр “Хүүхдүүдээ аваръя” уриатай жагсаал хийлээ.
“Хүний эрхийн индэр” ТББ-ын тэргүүн Ц.Баттуяа “Монголд хүүхдийн амьд явах эрх алдагдаж, хамгаалалтгүй байгаад төр засгийг буруутгаж байна. Цар тахалтай холбоотой дэлхий дахинд хүчирхийллийн гаралт гурав дахин нэмэгдсэн. Хүчирхийлэлтэй холбоотой хангалттай хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн. Хуулийг дагаж мөрдөх 30 гаруй журам баталсан ч журмын хэрэгжилт маш сул байна.Тэдгээр журмыг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг, хорооны засаг даргаар ахлуулсан цагдаа, нийгмийн ажилтан, сургууль, өрхийн эмнэлгээс хамтарсан баг бий. Гэвч тэднийг хүртээмжтэй ажиллуулахад орон нутгийн ИТХ хангалттай төсөв батлахгүй байна. Хамтарсан багийн үйл ажиллагааг санхүүжүүлэх журам гэж бий. Журмаар жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосон.
Баянгол дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Ц.Соёлгэрэл
“Ээжүүд, эхчүүд бид хүүхдүүдийн төлөө санаа зовж байна. Төр засаг, хүүхэд хамгаалах байгууллагуудыг дугаархыг хүсэж байна. Манай хүүхдийн үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын олон байгууллага байна. Бас эмэгтэйчүүдийн байгууллага байна. Тэд нар бүгд хамтарч нэгдээд дорвитой ажил хийх хэрэгтэй.
Л.Баяр