Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй үнэт чулуу, үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Гэтэл энэ салбарынхны үйл ажиллагаа өнөөг хүртэл тодорхойгүй, олон жил нэгдсэн хяналтгүй явжээ.
Тиймээс энэ асуудлыг цэгцлэх, ил тод болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн холбоо”-той хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр улсын хэмжээнд хийгдэж байгаа үнэт металлын худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавих боломж бүрджээ.
Үнэт металлын худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавих боломж бүрдлээ. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-аас манай улсыг стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу “Саарал жагсаалт”-д оруулж, зарим салбарт хяналт сул байгааг анхааруулсан юм.
Үүнд үнэт металл, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа эрхлэгчид багтсан. Тиймээс худалдаа эрхлэгчдийг нэгтгэх, цаашлаад хяналтад оруулахыг сануулжээ.