duraaraa.jpeg
2020-08-07 13:08
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийв. Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор 10 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд elselt@edu.mn, parent.edu.mn хаягаар […]

88.jpg
2020-08-07 12:59
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзлаа. Элчин сайд Ахмет Язал Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсонд Л.Цэдэвсүрэнд баяр хүргээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Туркийн холбогдох байгууллагын […]

Gol_zurag_oyutan_7_JDSdfpt-1024x694.jpg
2020-08-07 12:30
Монгол Улсын Шадар сайдтай “Гэрэгэ Системс” компанийн төлөөлөл уулзлаа. Уулзалтад “Гэрэгэ Системс” компанийн Н.Энхжаргал, Ц.Эрдэнэбат нар оролцлоо. Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирусээс үүдэн Монгол Улс хилийн чанадад гацсан иргэдээ татан авч байгаа юм. “Гэрэгэ Системс” компанийн зүгээс гацсан иргэдийг цахим системээр хялбаршуулж бүртгэх, жагсаалтыг гаргах программыг танилцууллаа. Шадар сайдын зүгээс гурван чиглэлд анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. […]

33b3b24803e9d6adddb96445a45c3c60.jpg
2020-08-07 12:16
Хууль бусаар самар түүж, шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх гэж байсан иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын үеэр иргэн Т.Э Ойн тухай хууль зөрчин, хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна. Тухайн […]

ayanga.jpg
2020-08-07 11:58
Энэ сарын 6-ны өдөр Дундговь аймагт аянга бууж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, тус аймгийн Дэрэн сумын нутаг, сумын төвөөс баруун хойд зүг 18 км зайд байх Саруул гэх газар мотоциклоор мал хариулж явсан иргэн  41 настай эрэгтэй аянганд цохиулж нас баржээ. Харин түүнтэй хамт явсан 38 настай эмэгтэйн биеийн байдал хүнд сумын хүн эмнэлэгт […]

unnamed-7.jpg
2020-08-07 11:39
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирэх юм. Эдгээр […]

5f0e862e9af7e.jpeg
2020-08-07 11:35
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 261 хүний шинжилгээг хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол […]

55662.jpg
2020-08-07 11:19
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.07/ ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 256 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 6000 гаруй хүн нас барлаа. ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Гебрейесус хэлэхдээ Дэлхийн өндөр, бага, дунд орлоготой ямар ч улсыг коронавирус өршөөсөнгүй. Бүхий л улс энэ халдварыг тойрох боломжгүй боллоо. Гэвч дэлхий […]

fronpic2.jpg
2020-08-07 10:48
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчин Р.Төмөрсүхийн гэрт хараацай үүрээ засжээ. Тодруулбал, Р.Төмөрсүхийнд сүүлийн гурван жил дараалан хараацай шувуу үүрээ зассан байна. Эр, эм хоёр хараацай тооно болон үүрэн дээрээ ээлжлэн тогтмол суудаг бөгөөд өндөгнүүд нь хагараад төд удалгүй үүрээ орхиод явдаг ажээ. Хараацай шувуу их уран, үүрээ хаа хамаагүй газар засдаггүй гэдэг. Өндөр […]