Энэ сарын 6-ны өдөр Дундговь аймагт аянга бууж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, тус аймгийн Дэрэн сумын нутаг, сумын төвөөс баруун хойд зүг 18 км зайд байх Саруул гэх газар мотоциклоор мал хариулж явсан иргэн  41 настай эрэгтэй аянганд цохиулж нас баржээ. Харин түүнтэй хамт явсан 38 настай эмэгтэйн биеийн байдал хүнд сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Түүнчлэн наймдугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд аянга бууж тус сумын малчин Г-ийн 22 хонь, Д-ийн 46 ямаа аянганд цохиулж хорогдсон тухай мэдээллийг Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн