Хууль бусаар самар түүж, шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх гэж байсан иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын үеэр иргэн Т.Э Ойн тухай хууль зөрчин, хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.
Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ.
Эх сурвалж : НМХГ