Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.08.07/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 256 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 6000 гаруй хүн нас барлаа.
ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Гебрейесус хэлэхдээ Дэлхийн өндөр, бага, дунд орлоготой ямар ч улсыг коронавирус өршөөсөнгүй. Бүхий л улс энэ халдварыг тойрох боломжгүй боллоо. Гэвч дэлхий нийт коронавирусийг хяналтдаа авах боломжтой гэлээ.
Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад шинээр өчигдөр 196 хүн орсон. 25 хүн гэрийн тусгаарлалтад гарсан. Нийтдээ 2742 хүн тусгаарлалтад байна. Эдгээр иргэдэд 31 их эмч, 77 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 71 эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар118 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн 119 апплекишн ашиглан Япон, Испани улсаас Монгол Улсын гурван иргэн холбогдож, зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 17 иргэн холбогдсон бол онлайнаар дөрвөн иргэн холбогдож, сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.
1 comment
Ene butehgui nuhur uu