Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ
“Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 261 хүний шинжилгээг хийлээ. Бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол 293 байгаагаас эдгэрсэн 260, ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 33 хүн байна. 33 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, 31 нь хөнгөн байна” гэлээ.
Л.Баяр