Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзлаа.
Элчин сайд Ахмет Язал Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсонд Л.Цэдэвсүрэнд баяр хүргээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Туркийн холбогдох байгууллагын саналыг дэмжиж байгааг БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн илэрхийлээд ойрын хугацаанд Туркийн Дээд боловсролын зөвлөлтэй тус салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн төслийг эцэслэх саналаа танилцуулав.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Турк улсад суралцах монгол оюутны элсэлт, хичээл сургалтыг цахим хэлбэрээр зохин байгуулж, суралцах боломж олгоход анхаарч өгөхийг Элчин сайдаас хүслээ.