unnamed-5-1.jpg

2020-06-16 13:15
Коронавирусийн халдварын нөлөөгөөр манай улсын экспорт багассан. Гэвч сүүлийн үед нүүрс, махны экспортын хэмжээ нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногоос БНХАУ руу адууны мах экспортлоод эхэлжээ. Манай улс өнгөрсөн онд 30 мянга орчим адууны мах экспортолсон юм байна. Харин энэ удаад эхний ээлжид 13 мянган тонн адууны мах экспортлохоор төлөвлөжээ. Адууны мах бэлтгэн БНХАУ руу экспортлох […]

104105840_693460294552984_119960212892649004_n.jpg

2020-06-16 13:00
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ. Улмаар шүүх хуралдааныг зургадугаар сарын 22 хүртэл хойшлуулсан байна. Ингэхдээ Ж.Эрдэнэбатыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхдаа […]

ulaanbaatar-2.jpg

2020-06-16 12:48
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, […]

ЯСЛИ1.png

2020-06-16 12:34
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хоёр наснаас дээш цэцэрлэгт хамруулна гэж заасан байдаг бөгөөд өдгөө хөдөлмөрийн насны 138 мянган ээж 0-2 насны хүүхдээ асарч гэртээ суугаа гэх судалгаа бий. Тэгвэл МАН ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө эрүүл мэнд, боловсролын системээс хасагдаад байсан яслийн үйл ажиллагааг дахин сэргээхээр тусгажээ. Манай нийгэмд бага насны хүүхдээ хүнээр харуулаад […]

erdenebat-d.jpg

2020-06-16 12:29
Шүүгдэгч Д. Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд дуудагдсан зарим гэрч болон  шинжээч нар ирээгүйтэй холбогдуулж улсын яллагч өмгөөлөгч нараас хүсэлт гаргалаа. Мөн шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангах хүсэлт гаргасныг шүүх […]

mod.jpg

2020-06-16 12:13
ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Академич Ч.Доржсүрэн Улиасны унгирлаар коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх тухай зөвлөмжийг гаргаж мэргэжлийн байгууллагад хүргүүлээд байна. УЛИАСНЫ УНГИРЛААР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ Улиас мод нь хавар 5 сарын дунд үед цэцэглэж эхлэх ба эм улиасны үр нь унгирал хэмээх бүтэн биеэ тойрсон хөвөн нисгүүртэй, үр нь 6-р […]

gal-6viu48losrz0dsqug4cqz7z85wtjmwbmnueg9tdp4cg.jpg

2020-06-16 11:49
Сүхбаатар дүүргийн 1-р хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага 11:02 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

unnamed-2-3.jpg

2020-06-16 11:45
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо. Гэвч гэрч дутуу болон өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу 7 сарын 1 хүртэл хойшиллоо. Хэргийг эргэн сануулбал, эдгээр долоон хүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан […]

88888777777777777-2.jpg

2020-06-16 11:43
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.16/ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр /2020.06.15/ нийт 413 сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Ингээд батлагдсан тохиолдол 197. Үүнээс 109 эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 88 халдвартай иргэн бий үүний 80 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна. Тэдний дунд нэг хүүхэд, гурван жирэмсэн эмэгтэй, […]

6633-1-1024x603.jpg

2020-06-16 11:17
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.16/ ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 8.102 сая халдварын тохиолдол илэрч, 438 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 118 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. ОХУ-д 8248 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад шинээр илэрсэн тохиолдол 49-85-аар нэмэгдлээ. Тувад 72, Читад 85 тохиолдол […]