Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.16/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд 8.102 сая халдварын тохиолдол илэрч, 438 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд 118 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа.
ОХУ-д 8248 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад шинээр илэрсэн тохиолдол 49-85-аар нэмэгдлээ. Тувад 72, Читад 85 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа. Мөн Бээжинд халдварын шинэ голомт гарсан тул ард иргэдийг ариун цэврийн дэглэмийг үргэлжлүүлэн сахиж, амны хаалтаа байнга зүүхийг ЭМЯ-наас анхаарууллаа.
119 дугаарт 168 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 4 орноос зургаан хүн зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс сүүлийн үед зах, дэлгүүрт худалдагч нар амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол маш их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.