Өчигдөр буюу /2020.06.15/ өдөр Сүхбаатар аймагт нэг настай эрэгтэй хүүхэд урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор болсон явдлыг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг, эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх эрсдэлтэй эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс хол байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлье.