Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.16/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр /2020.06.15/ нийт 413 сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ.
Ингээд батлагдсан тохиолдол 197. Үүнээс 109 эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 88 халдвартай иргэн бий үүний 80 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна. Тэдний дунд нэг хүүхэд, гурван жирэмсэн эмэгтэй, нэг чихрийн шижинтэй хүн байна.