УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо.
Гэвч гэрч дутуу болон өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу 7 сарын 1 хүртэл хойшиллоо.
Хэргийг эргэн сануулбал, эдгээр долоон хүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Мөн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авилга, албан тушаалын хэрэгт холбон шалгаж байгаа юм.