Коронавирусийн халдварын нөлөөгөөр манай улсын экспорт багассан. Гэвч сүүлийн үед нүүрс, махны экспортын хэмжээ нэмэгдэж байна.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногоос БНХАУ руу адууны мах экспортлоод эхэлжээ. Манай улс өнгөрсөн онд 30 мянга орчим адууны мах экспортолсон юм байна. Харин энэ удаад эхний ээлжид 13 мянган тонн адууны мах экспортлохоор төлөвлөжээ. Адууны мах бэлтгэн БНХАУ руу экспортлох эрхтэй 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.