Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.
Улмаар шүүх хуралдааныг зургадугаар сарын 22 хүртэл хойшлуулсан байна. Ингэхдээ Ж.Эрдэнэбатыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхдаа талбайн үнэлгээг бодитоор үнэлээгүй, бусдад давуу байдал олгосон гэсэн үндэслэлээр буруутгаад байгаа юм.