2020-03-30 15:03
Нийслэлийн Онцгой байдлын газраас амралтын өдрүүдэд болзошгүй ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн 59 аманд давхардсан тоогоор 115 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм. Эргүүл, хяналт шалгалтын явцад 168 зөрчлийг илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүнийг гаргаж, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, олон нийтэд зөвлөмж […]










