Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Я.Буянжаргал: Тусгаарлагдах байранд 43 жирэмсэн эмэгтэй, тав хүртэлх насны 56 хүүхэд ажиглалтад байна – updown.mn

Я.Буянжаргал: Тусгаарлагдах байранд 43 жирэмсэн эмэгтэй, тав хүртэлх насны 56 хүүхэд ажиглалтад байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдөр 2368 хүн тусгаарлагдан ажиглах байранд байна.  Тус байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны хүүхэд 56 тусгаарлагдаж байна.

ЭМЯ-ны харьяа эмнэлэг, байгууллагын 100, 103, 8008-6829, 11323002, 119 утсаар 24 цагийн турш мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Зөвхөн 119 утсанд 24 цагийн дотор 180 дуудлага ирснээс тоглож залгасан 18, дуудаад тасалсан 38 дуудлага ирсэн байна.

Иргэд утсаар тоглож бидний ажилд садаа болж болохгүй. Гадаадад байгаа иргэд гол төлөв утсаар залгаж мэдээлэл авч байна. Мөн гадаад улс орнуудад эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэй байгаа тул толгой өвдөх, халуурвал яах вэ, хоолой хэрхэн зайлах, тусгай үүргийн онгоц хэзээ ирэх вэ?  гэх мэтээр асуулт тавьж байгаа тул шаардлагатай тусламж хүссэн иргэдэд саад болохгүй байхыг иргэддээ анхааруулъя гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн