Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.03.30/ мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Гадаадаас ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг Гадаад харилцааны яам бүгдийг нэгтгэн авч байгаа. Хүсэлтүүдийг цахимаар аваад эхэлсэн. АНУ-аас мянга гаруй хүн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна.
Иргэдийн дунд монголоос тусгай онгоц очиж авна гэх ташаа мэдээлэл гаргасан байсан. Гэвч энэ асуудлыг одоогоор тодорхой шийдвэрлээгүй байна. Мөн БНСУ руу зорчих гэж байгаа маш олон иргэд байгаа. БНСУ руу МИАТ компанитай хамтран нэмэлт нислэгүүд гаргах тухай ярилцаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс эхлээд тус улсад шинэ журам мөрдөж эхэлсэн тухай бид мэдээлсэн.
Тодруулбал, ирэх сарын нэгнээс эхлээд гадаад дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэр гаргасан бөгөөд иргэн тусгаарлалтын зардлаа өөрсдөө гаргахаар зохицуулсан байна. Нөхцөл байдал бол цаг минут тутам өөрчлөгдөж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Истанбулаас ирэх хүсэлт гаргасан иргэнтэй бид холбоотой байгаа.
Тус улсын эмнэлгийн байгууллагаас хүүхдийн биеийн байдлыг хүнд гэж үзсэн учраас онгоцонд суулгаагүй. Эцэст нь хариуцлагатайгаар хэлэхэд элчин сайдын яам дипломат ажилчид ажлаа хаяад эх орон луугаа ирсэн гэсэн ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсэж байна. Манай дипломат ажилчид тухайн улсад монгол иргэн байвал иргэдийнхээ төлөө ажиллах үүрэг хүлээж ажилладаг” гэлээ.
4 comments
Дипломат ажилчид биш ажилтнууд
Вирус дарагдахаар хүрээд ирээ.
Зөндөө гацсан хүмүүс ирэх гээд чадахгүй бна
Ирж байгаа нь эрх мэдэлтнүүдиын ах дүү үр хүүхэд найз нөхөд ах дүүс нар ирчээд дураараа аашлаад ард түмэн ирж чадахгүй бна