ҮСХ -ноос Дэлхийн эмч нарын өдөртэй холбогдуулан дараах тоон мэдээллийг хүргэж байна. Монгол Улсад 2018 оны байдлаар 2188 эрүүл мэндийн байгууллагад нийт 52 274 хүн ажиллаж байна. Тэдний 42 815 нь эмэгтэй, 9 459 нь эрэгтэй.
Мөн хамгийн олон Их эмч Улаанбаатар хотод ажиллаж байгаа бол нэг Их эмчид ногдох хүний тоогоор Хангайн бүс илүү байгаа юм.
Эмч нарын цалин 2019 оны байдлаар улсын дунджаас 16.3 хувиар бага. Тодруулбал, тэдний дундаж цалин 940.7 мянган төгрөг.