tetgever.jpg
2020-01-22 11:01
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байгаа юм. Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх аж.  

20180609_p1c2atfhcte521nho1rapuc62p3.jpeg
2020-01-22 10:52
Автотээврийн хэрэгслийн ашиглалтын жишиг норм буюу автомашины шатахуун зарцуулалт, резин дугуй, зай хураагуур, агрегат зангилаануудын эдэлгээний нөөц зэргийн ашиглалтын нормыг 2004 онд Дэд бүтцийн сайдын тушаалаар батлан улсын хэмжээнд мөрдөж эхэлсэн байдаг. Тухайн үед манай улсад 120,000 орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байсан бол  2017 оны байдлаар 530 гаруй мянга болсон. /Үндэсний статистикийн хорооны судалгаа/. Хуучин […]

1коронавирус.jpg
2020-01-22 10:45
Монголчуудын хамгийн их чөлөөтэй зорчиж, худалдаа арилжаа хийдэг БНХАУ-д коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушигны хатгалгаа өвчин тархаад байна. Хятадад уг вирусний халдварын 300 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 6 хүн нас баржээ. Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд иргэдэд өдөр бүр зөвлөмж, зөвлөгөө хүргүүлж эхэллээ. Зөвлөмж зөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсэн ч бид энэхүү вирүүсээс тойрч гарч чадах эсэх […]

3394288b4ac3c125aad6970af7b6d9dd_x3.jpg
2020-01-22 10:35
БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, […]

7ard7hf87s091j4qe9kv0v8enh_b.jpg
2020-01-22 10:20
Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа. Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7,400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1,360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргав. Энэ оны шударга байдлын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 62 байгууллагын дундаж […]

DI25JNZ7BRDD5DXDNODCQDTBQM-1024x563.jpg
2020-01-22 10:08
Иран улсын парламентын гишүүн өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын амийг хөнөөсөн хүнд ГУРВАН САЯ АМ.ДОЛЛАР олгоно гэж амласан тухай тус улсын Isna агентлаг мэдээлсэн байна. Ахмад Хамзех дээрх урамшууллыг талийгаач генерал Кассем Солейманигийн төрөлх хот Керманы оршин суугчдын өмнөөс амлаж буйгаа мэдэгджээ. Тэрбээр уг их хэмжээний доллар нь хаанаас гарахыг дурьдаагүй бөгөөд зарим хүмүүс түүнийг ирэх […]

b98d59c5033ead84669d60b7bd33ef3e_198035.jpg
2020-01-22 09:45
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Бод мал 2020″ хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Иххэт сумын II багаас иргэн Б-ийн хоёр тооны адууг хулгайлсан А, Дэлгэрэх сумын III багаас иргэн Ц-ийн хоёр тооны тэмээг хулгайлсан Т, Алтанширээ сумын III багаас […]

received_995364957490518-1024x768.jpeg
2020-01-22 09:26
Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газар нь телехяналтын камерын ашиглалт, хяналтыг дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор англи хэл, компьютерийн мэдлэгтэй, хөдөлгөөний бэрхшээлтэй хоёр иргэнийг камерын оператороор олон нийтийн цагдаагийн сул орон тоонд ажиллуулж байна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоол, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг […]

32a668e3a0cc6e4137fd07ddd67fc948_x3.jpg
2020-01-22 09:25
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. […]

.jpg
2020-01-22 09:15
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хуралдаанаар өчигдөр хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэв. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сард энэ хэргийг хэлэлцэж, Зөрчлийн тухай хуулийн 6.21.1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчийг хоёр сая төгрөгөөр торгосон юм.  Харин Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж […]