Иран улсын парламентын гишүүн өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын амийг хөнөөсөн хүнд ГУРВАН САЯ АМ.ДОЛЛАР олгоно гэж амласан тухай тус улсын Isna агентлаг мэдээлсэн байна.
Ахмад Хамзех дээрх урамшууллыг талийгаач генерал Кассем Солейманигийн төрөлх хот Керманы оршин суугчдын өмнөөс амлаж буйгаа мэдэгджээ.
Тэрбээр уг их хэмжээний доллар нь хаанаас гарахыг дурьдаагүй бөгөөд зарим хүмүүс түүнийг ирэх сард болох парламентын сонгуулийг угтан ийм зүйл ярьж байна гэж дүгнэж буй юм. Тус улсын нөлөө бүхий хүмүүсийн нэг генерал Солеймани нэгдүгээр сарын 03-ны өдөр Иракийн нийслэл Багдадын нисэх буудлын ойролцоо АНУ-ын дроны халдлагад өртөж амиа алдсан юм.
Эх сурвалж: The Times of Israel