Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 500 мянган төгрөг хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга ба түүнээс дээш хэмжээтэй тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байгаа юм. Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх аж.